УЛИРЛЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2026.07.06 15:08
7

Улирлын урьдчилсан төлөв

2026 ОНЫ 8–10 ДУГААР САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

НЭГ. ТАНЫ АНХААРАЛД

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 8–10 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор Олон жилийн дундаж (ОЖД) үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг болно.

Улирлын төлөвтэй холбоотой нэмэлт мэдээллийг УЦУОСМХ-ийн ХОУТЗСХ-ээс болон 11–326606 дугаарын утсаар авах боломжтой.

ХОЁР. УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

2.1 8–10 дугаар саруудын уур амьсгалын тойм

Агаарын температур:

Наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +12...+20°С байдаг (Зураг 1а). Есдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2... +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12... +18°С, бусад нутгаар +8... +12°С дулаан байдаг (Зураг 3а). Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12... +18°С, бусад нутгаар +8... +12°С дулаан байдаг (Зураг 3а).

Хур тунадас:

Наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм (Зураг 2а), есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна (Зураг 4а), аравдугаар сард Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна (Зураг 6а)

ГУРАВ. УЛИРЛЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3.1 2026 оны 8–10 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сар:

Агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна (Зураг 1б).

Зураг 1а. 8 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

Зураг 1б. 2026 оны 8 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2б).

Зураг 2а. 8 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 2б. 2026 оны 8 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Есдүгээр сар:

Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).

Зураг 3а. 9 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020)

Зураг 3б. 2026 оны 9 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна (Зураг 4б)

Зураг 4а. 9 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 4б. 2026 оны 9 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

Аравдугаар сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Өмнөговийн нутаг, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).

Зураг 5а. 10 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)

Зураг 5б. 2026 оны 10 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6б)

Зураг 6а. 10 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 6б. 2026 оны 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

3.2 ЗӨВЛӨМЖ

Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаашдаа 9 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар ОЖД–аас бага байх төлөвтэй байна.

Харин 10 дугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас баруун аймгуудын нутгаар ОЖД–бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хуваалцах :