10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2026.07.02 12:25
30

2026 оны 07 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 29-нийг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байна уу!

Хур тунадас: 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +37...+42 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21, 22, 24-нд дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +13...+18 градус, халж өдөртөө +25...+30 градус дулаан байна. 

ЦУОШГазар

Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Хуваалцах :